ДУУ ДУУЛАХ ЗӨВЛӨГӨӨ

2011-05-07,

дуу дуулах зөвөлгөө 05:29 , 2011-3-18 .. Бичигдсэн: зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Ирээдүйн дуучдад өгөх зөвлөгөө (орчуулга + хувийн туршлагаасаа) Янз бүрийн уралдаан, шалгаруулалтанд (за тиймээ тийм би Universe Best Songs-г хэлж бган :p )оролцох гэж байгаа хүмүүст хэрэгтэй хэдэн зөвлөгөө бичлээ. Эндээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз дээ. Миний бодлоор маш олон охид хөвгүүд ялангуя teenagers дуулах сонирхолтой, дуучин болох хүсэлтэй байдаг. Дуулах хүсэл нь байгаад байдаг гэтэл хувийн бэлтгэл нь арай л болоогүй байдаг. Өөрийгөө бэлдэхийн тулд юу юу нь хэрэгтэй байдаг вэ гэхээр: 1. Хүсэл эрмэлзэл. 2. Хоолойны дасгал. Мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй байх. Хэрвээ өөрөө хоолойны дасгал хийнэ гэвэл их эрсдэлтэй юм байналээ. Буруу дуулаад сурчихвал ирээдүйдээ хоолойгоо баллаж мэднэ. Жишээ нь Whitney Houston. Түүний хоолой одоо яг өмнөх шигээ сонсогдохоо байсан шүү дээ. Өөрөө хэлэхдээ ч мэргэжлийн багшаар заалгаж байгаагүй гэсэн. Өдөрт ядаж 20 минут хоолойны дасгал хийснээр үр дүн нь илт харагдах болно. Гэхдээ бас л зөв хийх хэрэгтэй. Дуулах үед өөрт чинь сонсогддог хоолой өөрийнх чинь биш шүү. Сонин байгаа биз? хэхэ Бусдад өөр сонсогддог тэр "гаднах" хоолойгоо таниж мэдэх хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийнхөө дуулалтыг бичиж аваад сонсоорой. Үнэндээ дуулахад өөрт чинь маш сайхан, хүчтэй, уянгалаг сонсогддог дуу хоолой бусдад тийм ч сайхан сонсогддоггүй... 2. Өөрийн гэсэн онцлогтой байх. Одоо бол зүгээр гоё хоолойтой байгаад ч нээх их амжилтанд хүрэхгүй л болов уу. Бусдаас содон байж хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй. Өвөрмөц хоолой байдаггүй юм аа гэхэд ядаж өөр нэг авьяастай байх хэрэгтэй. Жишээ нь ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоголдог, бүжиглэдэг, өвөрмөц стиль гадаад үзэмжтэй ч юм уу. Ер нь л өөрийн гэсэн зүйлтэй, яг өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Одоо тэрWhitney, Mariah Carey, Christina Aguilera, ... г.м дуучдыг дууриаж дуулаад хол явахгүй ээ гээлүү :р . 3. Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох. Хэрэгтэй хүмүүстэйгээ танилцаж уулз. Чамд тусалж дэмжих хүмүүстэй уулзаж найрсаг харилцаа тогтоо. Ивээн тэтгэгч болох хүн хэрэгтэй л байх... тийм үү? Шалгаруулалтанд оролцоход хэрэгтэй зөвлөгөө Ер нь аливаа шалгаруулалт үргэлж сэтгэл зовоосон "аймшигтай" байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Үүнд мэдээж өөртөө итгэх итгэл чухал ч бас бусад зүйлсийг анхаарвал зүгээр. 1. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ. Шүүгчид ч гэлтгүй жирийн хүмүүс биеийн хэлээр нь энэ хүн сандарч байна уу үгүй юу гэдгийг мэдчихдэг. Шалгаруулалтын өрөөнд гар хуруугаа оролдон, дээшээ ч харж чадахгүй орвол хэн ч чамаас агуу үзүүлэлтийг хүсэн хүлээхгүй л болов уу. Нуруугаа цэх! Бас инээмсэглэ! Гол нь өөрийнхөөрөө бай. Тайз гэдэг чиний гэр шиг л байх ёстой. Тиймээс биеийн хөдөлгөөн, зогсолт гэх мэт зүйлсээ бэлдээрэй. 2. Бэлдсэн дуугаа дуулахдаа маргааш нь дэлхий сөнөх юм шиг дуул. Өнөөдөр л чиний боломж. Шүүгчидтэй нүдээрээ контакт тогтоо. Ингэснээр чи тэдэнтэй холбогдож, тэд ч чамайг болон чиний дуулалтыг илүү сайн ойлгож болох юм. 3. Шүүгч чамаас асуулт асуухад тод чанга хариулаарай. Гэхдээ бас өөдөөс нь орилоод байж болохгүй л дээ. 4. Шалгаруулалтын өмнөх өдөр нойр хоолоо сайн зохицуул. Сэтгэл чинь их хөөрсөн байсан ч сайн унтаж авах хэрэгтэй. Бас хоолойнд нөлөөлөхөөр элдэв янзын хоол унд хэрэглэхгүй байвал дээр. 5. Гадаад үзэмж ба хувцаслалт: энэ нь чамайг илтгэхээр бас бусдаас онцгойрохоор байх хэрэгтэй. Тод өнгөтэй хувцас хүмүүсийн анхаарлыг их татдаг. Жишээ нь улаан шар гэх мэт. Ингэхдээ чи өөрийгөө тоть шиг харагдуулахгүй байх хэрэгтэй шүү! Хар бараан, цагаан хувцас өмсөөд хэрэггүй. 6. Шүүгчид чамайг тэнцүүлсэн ч тэнцүүлээгүй ч ааш авираа барих хэрэгтэй. Орон даяар цацагдах нэвтрүүлгээр чи л өөрөө байдалд орно шүү дээ. 7. ДУУНЫ СОНГОЛТ – МАШ чухал. Чи ямар ч дууг дуулж чаддаг байж болно. Гэхдээ өөрийн чинь стиль имидж болон хоолойнд тохирсон шүүгчдийг алмайруулах дуу сонгоорой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax